СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-12

Энэтхэгээс ирэх ламхай нарын 70 гаруй хувь нь малчин өрхийн хүүхдүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00  цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ.

Үүнд Лаос улсаас арав, Энэтхэгээс зургаан иргэн, зургаан лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц энэ сарын 13-ны 07:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. 

Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон.

Энэтхэг улсаас ирж байгаа ламхай нарт ямар үйлчилгээ үзүүлэх, тэдний гэр бүлтэй нь хэрхэн ажиллах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амараас тодрууллаа.

Тэрбээр “, тусгаарлалтад байх хугацаанд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлыг манай агентлагаас зохион байгуулж байна. Бид тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хүүхдүүдийн хамгаалах байрны зардлаас гадна тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг хөл хорионд байх үед гурван удаа хэрэгцээт зүйлийг нь оруулж өгдөг. Манайхаас мөн энэ бүхний зардлыг гаргаж, эрүүл мэндийн болон бусад багцыг өгнө.

Мөн тусгаарлалтад байгаа ламхай нарын гэр бүлтэй ажиллаж нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгөхөөс гадна гэр бүлд нь үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх болно. Мөн ламхай нарыг эх оронд нь авчрахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд бөгөөд Гадаад харилцааны яамны мэдээлснээр Энэтхэг улсын Дели хотоос 2000 км зайтай газарт шавилан сууж байгаа дээрх хүүхдүүдийн байгаа газар өвчний тархалт өндөр байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.