СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Казакстанаас ирсэн гурван иргэнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 197 боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны ээлжит 11 цагийн мэдээллийн цагаар Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариуг танилцуулна. Монгол улсад коронавирусийн өчигдрийн байдлаар батлагдсан 194 тохиолдол бүртгэгдэж, 89 хүн эдгэрээд байгаа билээ. 

Өнөөдрийн байдлаар Ковид-19 дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 7 сая хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагийн дотор 128 мянган хүн шинээр өвчилж, 4000 хүн нас барсан байна.

Манай улсад сүүлийн 24 цагт 17 хүн ажиглалтад орж, 137 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад орлоо. Одоогоор ажиглалтад 1 518 иргэн байна. Үүний 49 нь 1-5 насны хүүхэд, 21 нь жирэмсэн эмэгтэй.

Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 61-113 тохиолдлоор нэмэгдэж, халдварын тархалт буурахгүй байгаа тул хил залгаа аймгийн иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгахыг дахин анхаарууллаа.

Шуурхай 119 дугаарт 142 дуудлага ирснээс гол төлөв эмнэлзүйн талаар зөвлөгөө авчээ.

Мөн өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 261 иргэн ирсэн. Цэргийн төв эмнэлэгт 12 хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг тусгаарлах байриудад хуваарилалаа.

ХӨСҮТ-ын ерөнхий захирал Д.Нямхүү:

-2020 оны зургадугаар сарын 11-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 241 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 238 "сөрөг" гарч коронавирус илрээгүй. Харин Нурсултан-УБ чиглэлийн нислэгээр ирсэн 181 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд вирус илэрлээ. Мөн өнөөдөр зургаан оюутан эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.

Ингэснээр Монгол улсад 197 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, нийт 95 хүн эдгэж, 102 хүн эмчлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.