СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн ЕС-ыг цар тахлын тархалттай холбогдуулан асуулгад дуудав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Итали улс нь коронавирусийн тархалтаар дэлхийд долдугаарт бичигдэж байгаа бөгөөд одоогоор 236,142 хүн халдварлаж, 34,167 иргэн нас баржээ. Тус улсад халдвар тархаж, олон мянган иргэн амь насаа алдсан явдалд Ерөнхий сайд Жиузеппе Контег буруутгаж, улсын яллагчид өнөөдөр буюу баасан гарагт түүнээс ял асуухаар болжээ.

Учир нь коронавирусээр халдварласан өвчтөнүүд болон нас барсан иргэдийн ар гэрийнхэн прокурорын газарт Ерөнхий сайдыг шүүх, шалгах санал хүсэлтээ олонтаа илгээсэн байна. Асуулга, сонсгол Миланы ойролцоо, коронавирус хамгийн их тархсан Бергамо хотод болох ажээ.

Ерөнхий сайд Конте иргэд болоод шүүх байгууллагын өмнө асуулгад орж байгаадаа санаа зоволгүй, өөртөө итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ. Италид гуравдугаар сард хорио цээр, хөл хорионы дэглэм тогтоосон. .

Пүрэв гарагийн байдлаар Бергамогийн прокурорын газарт 50 гаруй гомдол санал иржээ. Гомдол мэдүүлэгчид Ломбарди мужийн Алзано, Нембро тосгонуудыг халдвар илэрсэн даруйд “улаан бүс”-ээр зарлаж тусгаарлах байсан хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Итали улс цар тахалд нэрвэгдсэнтэй холбогдуулан хууль, шүүх шатны үйл ажиллагаа явуулж буй анхны тохиолдол юм. Ерөнхий сайдаас гадна Дотоод хэргийн сайд Лусиана Ламоргес, Эрүүл мэндийн сайд Роберто Сперанза нар асуулгад оролцоно. Өнөөдрийн асуулгын дараа прокурорууд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.