Австралийн реппэр Игги Азилияаг жирэмсэн болсон, удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна гэсэн мэдээлэл өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан билээ. Тэрээр энэ цуу яриаг няцааж, хүмүүсийг энэ мэт худал хуурмагт итгэхгүй байхыг хүссэн юм. Мөн тэр даруй инстаграммдаа усны хувцастай зурагаа тавьж байсан. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт сошиалд “Би хүүтэй боллоо. Энэ мэдээгээ хуваалцах тохиромжтой цагийг хүлээж байсан юм.Гэхдээ бяцхан хүүгийнхээ амьдралыг нууцлаг хэвээр үлдээх болно” гэсэн байна.
Тэрээр реппэр Жордан Картертай хайр сэтгэлийн холбоотой ч одоохондоо түүнийг хүүгийнхээ аав мөн эсэхийг зарлаагүй байна. Хосууд 2018 оноос болзож эхэлсэн бөгөөд удалгүй хамтдаа амьдрах болсон. Өнгөрсөн оны зургадугаар сард тэднийг гэрлэсэн байж магадгүй гэсэн цуу яриа дэгдсэн ч хэн нь ч тодорхой тайлбар хийгээгүй. Өдгөө 23 настай Жордан Картер “Фэйдр” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид харилцаагаа олонд дэлгэхийг хүсдэггүй. Би түүнийг юу ч хийсэн дэмждэг” гэж ярьсан байна.
П.МӨНГӨНСОР
2020.6.12 БААСАН № 115 (6340)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.