СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-12

Онцгой байдлын алба хаагчид таван хүний амийг авран хамгаалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр таван хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, тагтан дээрээсээ унах гэж байсан бага насны хоёр хүүхэд, Туул голд живж байсан 17 болон 20 настай хүмүүсийг болон амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ. 

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.11/ 11:17 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, 4 настай эрэгтэй Б болон 2 настай, эрэгтэй Ж нарыг аварчээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 17:42 цагт хүлээн авсан. , эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны иргэн Б /44 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийж буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Тамирт хүлээлгэн өгсөн. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.