Тайланд улсын шүүхээс тус улсын зоогийн газрын хоёр эзэнд олон нийтийг луйвардсан хэргээр 1,446 жилийн хорих ял оноожээ.
Хэрэгт холбогдсон “Laemgate” далайн хоолны ресторан өнгөрсөн жил урьдчилгаа төлбөртэй хоолны цахим сурталчилгааг эхлүүлсэн аж. Ингээд тэднээс 20 мянга орчим хүн 50 сая Тайланд бат буюу 1.6 сая ам.долларын үнэтэй ваучер худалдан авсан байна. Гэвч энэ компани хожим нь эрэлтээ биелүүлж чадахгүй хэмээн үйл ажиллагаагаа зогсоожээ.
Үүний дараа цагдаагийн газар олон зуун хүнээс гомдол хүлээн авсны дараа Apichart Bowornbancharak болон Prapassorn Bowornbancha нарыг баривчилжээ. Тус улсад залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хүлээн авсан гомдлын тооны дагуу ийм удаан хугацаагаар хорих ял сонсох нь түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч Тайландын хуулиар олон нийтийн залилангийн хэргээр ял эдлэх хугацааг 20 жилээр хязгаарладаг юм.
Шүүхээс рестораны хоёр эзнийг 723 хэрэгт буруутай гэж үзэн, тус бүрд нь 1,446 жилийн хорих ял оноосон гэнэ. Харин тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсний дараа ялыг хагасаар нь бууруулж, тус тус 723 жил болгосон байна. Гэхдээ тэд хуулийн дагуу дээд тал нь 20 жил л ял эдлэх юм.
Түүнчлэн “Laemgate Infinite” компанийг 1.8 сая Тайланд батаар торгон, рестораны эзэд болон хамтран эзэмшигч нарыг хохирогчдод учирсан хохирлыг барагдуулан, 2.5 сая Тайланд бат төлөхийг тушаасан байна.
Сонирхуулахад, Тайландын шүүх 2017 онд нэгэн луйварчинд 13 мянган жилийн хорих ял оноож байжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зүгээр насаар нь болоо шүү дээ юун 13мянга вэ энэ шүүгч нар эрүүл бишээ