БНХАУ-д олдсон Чулуун зэвсгийн үеийн шувууны баримал нь балар эртний үеийн урлагийн талаарх бидний ойлголтод туслах " холбоос" байж болзошгүй юм.
Бараг 13,500 жилийн настай уг уран баримал нь Дорнод Азиас олдсон бусад олдворуудтай харьцуулбал ойролцоогоор 8,500 жилийн өмнөх бүтээл бөгөөд энэ бүс нутагт урьд өмнө нь олдож байсан хамгийн эртний гурван хэмжээст урлагийн бүтээл болж байна.
Хятадын Хэнан мужийн Линжин дахь археологийн газраас олсон уг баримал сайтар хадгалагдан үлджээ. Баримлыг шатаасан амьтны ясаар, чулуун багаж ашиглан, гараар сийлсэн гэж таамаглаж байна. Шинжээчид энэхүү бүтээлийн дүрсэлсэн амьтны нүд, хошуу зэргийн байрлал дээр тулгуурлан тавцан дээр зогсож буй шувуу гэж дүгнэжээ. Мөн уг шувууны хэтэрхий том сүүл нь баримлыг гадаргуу дээр тавихад тэнцвэртэй байлгах зорилготой гэж үзэв.
"Энэхүү нээлт нь эртний үеийн өвөрмөц урлагийн уламжлалыг тодорхойлон, Хятадын урлаг дахь шувууны дүрслэлийн түүхийг 8,500 жилээр хойшлууллаа. Энэхүү баримал нь Баруун Европ, Сибириэс олдсон бусад олдворуудаас технологийн болон загварын хувьд ялгаатай байна. Уг олдвор Хятадын уран баримлын урлагийн гарал үүслийг хуучин Чулуун зэвсгийн эхэн үе хүртэл аваачсанаар бидний хайж байсан дутуу холбоос байж болох юм" хэмээн эрдэмтэд албан ёсны судалгаандаа бичжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uvur mongol, tuvd, uigur shinjaanaas olson ed zuilsee umnud hyatadaas ilruulsen bolgoj , jujig tavidag umhii hujaanuud delhiigees archigdaasai