Австралийн Викториа мужийн хүйтэн цаг уурын нөхцөлд онгон зэлүүд уулархаг бүсэд сураггүй алга болсон 14 настай хүүг өчигдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр олжээ.
Уилл Каллаган аутизмтай бөгөөд ярьж чаддаггүй аж. Тэрээр өнгөрөгч даваа гарагт гэр бүлийн хамт “Disappointment” ууланд авирч байхдаа түрүүлэн гүйж алга болсон байна.
Викториа мужийн цагдаа нар хүүг олохын тулд түүнд хоол хүнс, ус үлдээн, "Танкны хөдөлгүүр Томас" хүүхэлдэйн киноны дууг тоглуулахыг орон нутгийн оршин суугчдаас хүсчээ. Ингээд лхагва гарагт сайн дурын хайгуулчдын нэг Бен Гиббс хүүг олсон байна.
Гиббс “9News” телевизэд өгсөн ярилцлагадаа уг газар нутгийг маш сайн мэддэг ба аврах багийнхны тогтоосон хайлтын хэсгээс бага зэрэг гараад, хүүг олсон гэдгээ хэлжээ. “Тэр надаас дөнгөж 15 метрийн зайд зогсож байсан. Яг л сахиусан тэнгэр шиг, зүгээр л зогсоод, над руу харж байсан” гэв. Түүний хэлснээр Уилл гуталгүй байсан тул хүүд оймс өмсгөсөн гэнэ. Мөн Гиббс хүүд шоколад өгөөд, "Танкны хөдөлгүүр Томас" хүүхэлдэйн киноны талаар ярьжээ.
Ингээд хүү эцэг эхтэйгээ эргэн уулзаж, эмнэлгийн ажилчид түүний биеийн байдлыг шалгасан байна. Дараа нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд аливаа асуудал байгаагүй тул лхагва гарагийн орой гэртээ харьжээ.
Түүний ээж Пенни Каллаган хүүг нь олоход тусалсан бүх хүнд талархал илэрхийлээд, Уилл харьцангуй тайван байгаа, гэхдээ юу болоод байгааг сайн ойлгохгүй, айж байгаагаа илэрхийлсэн гэдгийг сэтгүүлчдэд хэлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эвийдээ эсэн мэнд олддог нь болж дээ хөөрхий гэж
Yasan ih aigaa boloo yrij chadahgui estoi emzeg bdag shude . Estoi hend ch gem horgui sahiusan tengeruud shuu