СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ZARA 1,200 салбар дэлгүүрээ хаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бэлэн хувцасны алдарт ZARA брэндийн ашиг орлого коронавирусийн тархалтын үеэр 44 хувиар буурсантай холбогдуулан дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг 1,200 дэлгүүрээ хаахаар болжээ. Бэлэн хувцас худалдаалдаг дэлгүүрүүдээ буулган оронд нь цахим худалдааг үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ санал болгож байна.

Хаахаар шийдвэрлэсэн 1,200 дэлгүүрийн ихэнх нь алдагдал их хүлээсэн жижиг салбарууд байгаа ажээ. .

Ихэвчлэн Ази болон Европ дахь салбаруудаа хаахаар төлөвлөсөн ч ажилчдын тоонд өөрчлөлт орохгүй. Учир нь бэлэн хувцас худалдаалдаг байсан ажилчдыг цахим худалдааны сүлжээнд өөр орон тоо, ажил үүргийн хуваарьт шилжүүлэх юм байна. Дахин зохион байгуулалтын дараа 7,412 салбар дэлгүүр 6,700 болж буурахтай зэрэгцэн 450 салбар шинээр нээхээр төлөвлөжээ.

Албан ёсны мэдээгээр . Энэ жилийн хоёрдугаар улиралд 409 сая еврогийн цэвэр алдагдал хүлээжээ. Нийт салбар дэлгүүрийн ¼ нь энэ сарын 8-ны өдөр хүртэл хаалттай байжээ.

Бэлэн бараа худалдааны салбарт ашиг орлого буурсан ч цахим худалдаа жилийн өмнөхөөс 50 хувиар өссөн байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.