Эрүүл мэндийн яамын 11 цагийн ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Дэлхийн 216 оронд нийт 7 сая халдварын тохиолдол илэрч, 417 мянган хүн нас барлаа.
Сүүлийн 24 цагт дэлхийд өвчлөл 127 мянгаар, нас баралт 4000-р нэмэгдсэн үзүүлэлттэй. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8400 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 70-79-аар нэмэгдлээ.
Манай улсад 263 хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн долоон хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт 1,638 хүн ажиглалтын байранд байна. Эдгээр иргэдэд 12 их эмч, ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбсэлмаа:
-2020 оны зургадугаар сарын 10-нд улсын хэмжээний гурван лабораторид 315 хүнд шинжилгээ хийлээ. Бүх сорьц "сөрөг" гарч, коронавирус илрээгүй байна.
Мөн хоёр оюутан эдгэрч, дараагийн шат руу шилжсэн сайн мэдээтэй. Ингэснээр батлагдсан тохиолдол 194 болж, эдгэрсэн 89, эмчлэгдэж буй 105 иргэн байна.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 175 хүн ирсэн. ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлан шинжилгээ хийхэд "сөрөг" гарч вирус илрээгүй. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг маргааш танилцуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.