СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-11

Тусгаарлах байраа голсон иргэн онгоцноос буух иргэдийг 30 минут саатуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав. 

Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс асуумж бөглүүлэн биеийн байдал зэргийг тандалтын баг шалган иргэдийг хаана тусгаарлахыг шийддэг. . Иймд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг улаан бүс рүү нэвтрүүлж, зохицуулалт хийсэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд 1-2 цагийн хугацаанд онгоцноос буудаг ажээ. 

Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.  

Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Novsh
4 жилийн өмнө
66.181.161.94

Nyxend amidrax xuvitai,biee ixed bodson joomnuudiig xorij xashraax xeregtei.

Fuu
4 жилийн өмнө
66.181.161.126

Harin ooriig chin l hashraamaar yum bna. Haha. Adilhan gatsaad ireheeree oilgono biz.

Лл
4 жилийн өмнө
103.229.122.217

Мэргэжлийн хяналтын зөвшөөрлөөр нэвтэрсэн ч гэх шиг та нар одоо юу вэ. Та нартай та наргүй нэвтэрчил тааараа шд. Худлаа амбицалсан гарууд

Ганбаа
4 жилийн өмнө
202.179.27.58

Муу гөлөгчинь тийм овоо юм бол тэндээ л хэвтэж байхгүй

зочин
4 жилийн өмнө
202.21.109.59

баахан казакууд уу

Иргэн
4 жилийн өмнө
202.21.107.230

Эх орондоо ирээд дарамт болох бсан юм бол тэндээ бж л бай л даа

Zn
4 жилийн өмнө
37.231.239.183

Muusain Hasguud l biz

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.12

Харанга хамтлагийн Лхагва гэсэн шүү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.187.213

Уул нь ухамсартай л хүн байлтай, бусдыгаа хүндэлмээр юм. Цаг үе нь ямар байгаагаа бодмоорсондоо. Ийм сайхан эх орноороо бахархах хэрэгтэй.

Монгол орондоо хайртай
4 жилийн өмнө
90.143.43.86

Тиймээ бид сайхан эх орондоо хайртай, бахархана.Бас эх орноо санаж байна. Би явмаар байсан ч 4хүүхдийн хамт ирсэн. Буцах гэхээр нэг хүн 2сая тиймээс 10саяыг хаанаас олох ийм, дээрээс нь энэ ирсэн иргэдийн 140гаруйн монгол иргэд. Манай монгол иргэд хаана ч гэсэн байгаа тиймээс та бүхэн адилхан монголын иргэн учраас хамаагүй хэл амаар доромжилж болохгүй эв найртай байж сайхан сэтгэгдэл бичмээр юм. Хэн эх орондоо хайргүй гэж, бүгд хайртай, би ч хайртай боломж байвал, төрөөс хөнгөлт байвал би ч буцмаар байна.Ухамсартай, хүнлэх чанартай байлдаа.

Бор
4 жилийн өмнө
62.216.205.8

Ямар даврамтгай амьтан бэ? Гуйж ирчихээд ирсэн хойноо султан шиг том том дугарч байх юм! Улсынхаа байдлыг мэдэж байгаа биз дээ? Индүүрээд байна уу?

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.191

Мал ирэхгүй бхгуй яасан юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.