Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө 01:00 цагийн үед гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны автобусны буудлын орчим явж байсан тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн Э-д 32-39 насны эрэгтэй, эмэгтэй хоёр үл таних хүн халджээ. Ингэхдээ түүний “Самсунг галакси S8” маркийн гар утсыг нь дээрэмдэн, зугатсан байна.
Энэ хэргийн дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авчээ. Улмаар хэргийн газарт шуурхай очин, эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн, шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Миний утасыг л лав олж өгөөгүй 3 жил болж байна тийм шуурхай ажилдаг юм бол олоод өгөөсэй одоо хүртэл цагдаа дээр хаагдаагүй болоогүйээ нэг хүн гаргаж ирж төв аймгаас хүртэл авчруулаж бсан бодхоор л гомддог