СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайван бус дэлхий

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн хүн амын 99.7 хувь нь оршин суудаг 163 улсын энх тайван, аюулгүй байдөл, дотоод болон гадаад зөрчлийн талаар судалж, дүн шинжилгээ хийдэг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс (The Institute for Economics and Peace) Дэлхийн энх тайвны индексийг (GPI) танилцууллаа. Цөөнгүй оронд эм замбараагүй байдал үүсэж, иргэний дайн гарч, дүрвэгсдийн тоо өссөн бөгөөд алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа хэд хэдэн бүсэд нэмэгдсэнийг энэ жилийн тайлангаас харж болох нь.

Энэхүү тайланг гаргахдаа тэд улс орнуудын мөргөлдөөн, цэрэгжүүлэлт болон аюулгүй байдал гэсэн үндсэн үзүүлэлт, үүнийг илэрхийлэх 23 дэд үзүүлэлтийг харгалзан жагсаадаг билээ. . Тухайлбал, Ойрхи Дорнодод газар нутаг, шашин, улс төрийн шинжтэй зөрчил даамжирч, Зүүн Европ болон Зүүн хойд Азид дүрвэгчдийн тоо өссөн бөгөөд АНУ, Европын орнуудад ч улс төрийн зөрчил нэмэгджээ.

Үүний зэрэгцээ бусад оронд ч улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж, үүнийг дагасан эсэргүүцлийн жагсаал, үймээн, халдлага, ажил хаялт, газар авч буйг энэхүү тайланд онцолсон байна. Өнгөрсөн оны байдлаар, аж. Бүсийн хувьд авч үзвэл, Еврази, Умард Америкт энх тайвны индекс дээшилж, Өмнөд болон Төв Америк, Карибын орнуудад доошилсон бол харин Европ энэ үзүүлэлтээр тэргүүлж, тэр дундаа Грек, Бельги хэд хэдэн байр урагшилсан байгаа юм. Дэлхийн хамгийн тайван, энхийг цогцлоосон орнуудын жагсаалтыг өнгөрсөн жилийн адил Исланд тэргүүлж, Шинэ Зеланд, Австри, Португали, Дани удаалсан бол Афганистан хамгийн тайван бус орон буюу жагсаалтын сүүлд бичигдэж, Сири, Ирак, Өмнөд Судан, Йемен улс энх тайвны индексээрээ сүүл мушгижээ. Монгол Улс өмнөх оныхоос долоон байраар урагшлан, 39 дүгээрд жагслаа.

Нөгөө талаас 113 орны 100 мянган оршин суугч тутамд ногдох цэргийн алба хаагчийн тоо буурсан, 100 орон цэргийн салбарт зарцуулах төсвөө танасан, алан хядах ажиллагааны улмаас амиа алдагсдын тоо буурсан гэсэн эерэг өөрчлөлт гарсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд зарцуулдаг санхүүжилт өсөж, зэвсгийн импорт, экспорт буурчээ.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.