Тархины хүнд хагалгаанд орж байгаа ихэнх өвчтөнүүд хагалгааны үеэр хийл, гитар хөгжим тоглож амрахыг хүсдэг бол Итали улсад нэгэн өвчтөн хагалгааны ширээн дээр чидун жимс авчирж өгөхийг хүсчээ.
Италийн иргэн 60 настай эмэгтэй тархины хоргүй хавдар авахуулах хагалгаанд орохоор болсон байна. Анконас Риунити эмнэлгийн хамт олон хоёр цаг хагас үргэлжилсэн хагалгааг амжилттай гүйцэтгэжээ. Хагалгааны үеэр өвчтөнд зориулж 90 ширхэг чидун жимсийг амталж, шаран бэлдэж өгсөн байна.
Хагалгааны багийн эмч доктор Тригнани тархины 60 орчим хагалгаа хийсэн бөгөөд хүүхэлдэйн кино үзэхийг хүссэн өвчтөнийхөө хүсэлтээр хагалгааны өрөөг бичил театр болгон хувиргаж байсан ч гал тогоо болгож байгаагүй хэмээн ярьжээ. Өвчтөний хүслийг биелүүлэхийн тулд нэг цагийн турш хагалгааны өрөөнд Италийн уламжлалт Aсколи чидун жимсийг бэлдсэн байна.
Үүнийг төв Италийн Марше мужид өргөн хэрэглэдэг бөгөөд нөөшилсөн ногоон өнгийн чидун жимсийг амталсан махаар дүүргэж, гурил, өндөг, талхны үйрмэгт өнхрүүлж шардаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.