СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Махны үнэ өссөн шалтгаан нөөцийн махны хомсдолд орсноос үүдэлтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Халдварт өвчин гарснаас хойш иргэдийн орлого буурч, зарим хэсэг нь ажилгүй гэртээ байх болсон энэ үед орлого муудахтай зэрэгцээд гол хүнс болсон махны үнэ ойрын өдрүүдэд огцом өсөөд байна. Хүнсний зах, дэлгүүрүүдэд махны үнэ хэт их өссөнд иргэд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн статистикийн хорооноос мэдээлснээр энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10229 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12380 төгрөгийн үнэтэй байжээ.

Тэгвэл.

Наймаачдын хэлснээр махны үнэ өсөж байгаа гол шалтгааныг улс нөөцийн махны хомсдолд орсноор шинэ махны үнэ өссөн гэдэг тайлбарыг өглөө. Нийлүүлэлт бага  эрэлт их байгаа энэ үед махны үнэ буурах биш улам өсөх хандлага ажиглагдаж байна. Мөн махны үнэ 18-20 мянга хүрсэн гэдэг нь ор үндэсгүй ташаа мэдээлэл байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.