СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Эрхүүгийн газрын тосны цооногт гарсан галыг танк эсэргүүцэгч их буугаар буудан унтраажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Эрхүү мужийн газрын тосны цооногт тавдугаар сарын 30-ны өдөр гал гарч, эрх баригчид армийн хүчнийг дуудсан байна. Цэргүүд галын дөлийг унтраахын тулд цооногийг танк эсэргүүцэгч их буугаар буудан, галыг амжилттай унтраасан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ.

Цэргүүд шөнийн цагаар ажиллан, МТ-12 Рапира танк эсэргүүцэгчийг худгаас 180 метрийн зайд байрлуулан, цооногийн амсрыг салган унагахын тулд 100 мм сумаар галласан байна. "Ингэснээр дэлбэрэлтээс урьдчилан сэргийлэх төхөөрөмжийг суурилуулах боломжтой болох бөгөөд дараа худгийг битүүмжлэн, галыг унтраах болно" гэсэн тайлбарыг уг үйл ажиллагааны бичлэгийн хамт дэлгэсэн байжээ.

Эрхүүгийн газрын тосны үйлдвэрийн ердөө багахан хувийг эзэлдэг шинэ талбайд гарсан гал гарсан. Тус компани 2018 онд 9 сая тонн газрын тос, хийн конденсат үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: Reauters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.