Унгар, Хорват улсуудад коронавирусийн халдварын тоо буурч, хяналтад ороод байгаа учир тэд энэ баасан гаргаас эхлэн хоорондох хилийн хязгаарлалтаа цуцлан, аялал жуулчлалыг зөвшөөрөхөөр болсон талаар Унгарын Гадаад хэргийн сайд Питер Сиарто мэдэгджээ.
Сиарто фэйсбүүкээр хийсэн цахим мэдэгдэлдээ мөн Австри, Словак, Серби, Словени, Чех зэрэг улсуудтай хилээ нээснээр халдварын шинэ тохиолдлуудад өсөөгүй гэдгийг онцлов.
Эрх баригчид эрт арга хэмжээ аван, хатуу чанга хөл хориог тогтоосноор Унгар улс харьцангуй бага халдварын тоотой байгаа юм. Нийт 10 сая хүн амтай тус улсад өнөөдрийн байдлаар 4,027 халдвар бүртгэгдсэнээс 551 хүн нас барж, 2,355 эдгэн, 1,121 хүн эмчлүүлж байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.