СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арьс өнгөний үзлийг дэвэргэсэн "Салхинд туугдагсад" киног HBO MAX кино сангаасаа хасав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд цагаан арьст цагдаагийн гарт амь үрэгдсэнээс хойш АНУ-д өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаалууд дэгдээд байгаатай холбогдуулан тус улсын стрийминг платформ болох “HBO Max” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ихээр агуулагдсан алдарт "Салхинд туугдагсад" киног кино сангаасаа хасжээ.

Энэхүү кино эртнээс боолчлолын бодит байдлыг урвуулан дүрсэлсэн хэмээн их хэмжээний шүүмжлэл амссан билээ. Ирээдүйд энэ кино “HBO Max”-д эргэн тавигдах боломжтой ч тухайн цаг үе болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг нь шүүмжилсэн өмнөтгөлтэй болсон байх магадлалтай гэв.

1939 онд нээлтээ хийсэн "Салхинд туугдагсад" Америкийн иргэний дайны үеийг дүрслэн, Скарлетт О'Хара ба Ретт Батлер нарын хайрын түүхийг өгүүлсэн дэлхийн хамгийн алдартай кинонуудын нэг гэж үздэг. Гэвч энэхүү бүтээл мөн олон маргааныг дагуулдаг юм. Боолчлол, Африк гаралтай америкчууд болон Иргэний дайны үеийн өмнөд хэсгийн иргэдийг дүрсэлсэн байдал нь хэдэн арван жилийн турш их хэмжээний шүүмжлэл хүртсээр ирсэн.

"Салхинд туугдагсад" бол тухайн цаг үеийн бүтээл бөгөөд харамсалтай нь Америкийн нийгэмд түгээмэл байсан гарал үүсэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дүрслэн харуулдаг. Эдгээр арьс өнгөөр ялгаварласан дүрслэл нь тэр үед ч буруу байсан, одоо ч буруу учир бид энэхүү киног аливаа тайлбаргүйгээр, уг дүрслэлүүдийг үл тоомсорлон, хүмүүст санал болгосоор байх нь хариуцлагагүй явдал гэж үзсэн" хэмээн “HBO Max”-ийн хэвлэлийн төлөөлөгч CNN Business-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

Эх сурвалж: Риа Новости, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.