СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найман сугалаан дээр ижил тоо бичээд $800,000 хожжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Виржиниа мужийн Вүдбриж хотын нэгэн оршин суугч найман ижил сугалааны тасалбар худалдаж аваад, эцэст нь хожиж чаджээ.

Гэри Пирпоинт дөрөвдүгээр сарын 13-нд болох хонжворт сугалааны хэд хэдэн ижил тасалбарыг шатахуун түгээх станцаас худалдаж авсан бөгөөд түүний тоо азаар таарч, хонжвороо өсгөнө гэж найдсан гэнэ.

. Гайхалтай нь сугалааны тохирлын үеэр эдгээр тоо гарч ирэн, Гэри тасалбар бүртээ 100 мянган ам.доллар буюу нийт 800 мянган ам.доллар хожсон байна.

Үүнээс өмнө Английн Ковентри хотын оршин суугч толгой дотроо ямар нэгэн дуу хоолойг сонсон, зөвлөснийх нь дагуу сугалааны тасалбар худалдан аваад, удалгүй ялагч болж байжээ. Тэрээр өмнө нь хэзээ ч томоохон сугалаанд оролцож байгаагүй гэнэ.

Эх сурвалж: lenta.ru

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.