Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан энэ талаар өнөөдөр /06.10/ мэдээлэв. Тэрээр "Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа бие муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан. Фитнессээр хичээллэдэг тамирчин хүн байсан. Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааныг нарийвчлан шалгаж байна" гэлээ.
Т.САЙХАН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.