СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн ардчиллын төлөө жагсаал эхэлсний жилийн ой тохиов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын хоёр тусгай бүсийн нэг Хонконгт ардчиллын төлөө жагсаал эхлээд жилийн хугацаа өнгөрчээ. Жагсагчид энэ өдрийг угтан өнгөрсөн шөнө цагдаагийн газрын хоригийг үл тоон жагсаал цуглаан хийсэн байна..

Хэв журам сахиулах цагдаа нар жагсагчдыг тараахын тулд халуун чинжүү цацаж, зам талбайг хаасан байна. Хууль бус жагсаал цуглаанд оролцсон 53 хүнийг баривчилсан ба цагдаагийн хүчин анхан шатны арга хэмжээг авсан хэмээн тайлбарлажээ.

Мягмар гарагт анхны жагсаал Хонконгийн төвд Чэтер Гарден цэцэрлэгт хүрээлэнд болсон байна. Тэд дуу нэгтэйгээр уриалга хэлж байсан ч цагдаа нар олон нийтийг нэг дор цуглуулахгүйн тулд гэртээ харих, талбайгаас явахыг шаардсаар байжээ.

Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 9-ний өдөр Хонконгийн ардчилал, эрх чөлөөг дэмжигчид Бээжингийн оролцоо нэмэгдэж буйг эсэргүүцэж сая иргэн жагсаалд нэгдсэн билээ. . Харин олон нийтийн цугларалтыг хорьсон нь коронавирусээр далимдуулан эрх чөлөөг бүрмөсөн хаан боогдуулж буй явдал хэмээн жагсагчид эсэргүүцэж байна.

Хонконгийн төр захиргааны удирдагч Кэрри Лам олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нэг жил өнгөрснийг тохиолдуулан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ уг жагсаал нь хууль тогтоогчид, захиргааны эрх баригчдад сургамж болсон гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдэж ард иргэддээ хандан Хятадын төв Засгийн газрын дэвшүүлсэн үндэсний аюулгүй байдлын шинэ хууль тогтоомжийг дэмжихийг уриалжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.