Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах үүднээс өмнө нь залгаа автобус явуулж байсан бол энэ удаад давхар автобус явуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.
”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГазар урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгө, 80 хувийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн зургаан жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
Эхний ээлжинд туршилтаар үйлчилгээнд явуулж эхэлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.