СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-06-10

“Файнэншл таймс”: Инфляц айсуй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

.

Цар тахал бол эдийн засагт ноцтой хүндрэл, хямрал дагуулдгаараа дайнтай төстэй. Улс орнууд халдварт өвчинтэй тэмцэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж, хямралд өртсөн бизнесийн салбаруудыг дэмжих арга хэмжээ авахад улсын өрийн хэмжээ нэмэгдэж, төв банкуудын тэнцэл алдагдаж болзошгүй.

Дэлхийн II дайны дараа Их Британийн өрийн хэмжээ ДНБ-ий 250 хувьтай тэнцэж байсан бөгөөд үүний улмаас инфляц үүссэн. Одоогоор Барууны орнууд их хэмжээний өртэй ч инфляцын хэмжээ харьцангуй бага байна. Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч долоон орны хувьд  (G7) 1945 оны үеийн Их Британи шиг өрөнд орох магадлал бага. Коронавирусийн халдварын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө мэдээж дайны үеийнхээс өөр. Дайны үед эдийн засаг бүхлээрээ өөрчлөгдөж, ажиллах хүч, дэд бүтцийн асар их хохирол амсдаг бол цар тахлын үед эдийн засаг агшина.

Хүмүүсийн худалдан авах хэрэгцээ эрс буурснаар эрэлт багасан, энэ нь бизнесүүдийг хумьж таарна. Нэрт эдийн засагч Оливье Бланшарийн үзэж буйгаар, цар тахлын улмаас ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэж, түүхий  эдийн үнэ унаснаар дефляц үүсэх магадлал өндөр байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд АНУ-д мөнгөний эргэлтийн хурд саарч байгаа бөгөөд хүмүүс мөнгөө үрэхээс илүү хуримтлуулахыг эрмэлзэж буйн илрэл гэж ажиглагчид үзэж байна. Хятадад ч эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгө оруулалт саарах хандлагатай буй. 

Ийм нөхцөлд улс орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж, төв банкууд бодлогын хүүгээ нэмж магадгүй бөгөөд улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширч болзошгүйг тэрбээр онцолж байна. 

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.