СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Мөнхтүшиг: Сөүл рүү дахин нэг нислэгээр Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авчрахаар ажиллаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургадугаар сард зургаан удаагийн тусгай нислэгээр 2000 гаруй иргэнээ татах авахаар бэлтгэл ажлаа хангаад буй билээ.
Тодруулбал,
2020.06.10 Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
2020.06.11 Япон, Токио
2020.06.15 БНЭУ
2020.06.17 БНСУ /транзит/
2020.06.18 БНСУ, Сөүл
2020.06.19 ХБНГУ, Франкфурт руу тусгай нислэг үйлдэнэ.

Мөн энэ сарын 8-нд Австрали болон Филиппин Улсаас “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоцоор том хүн 217, хүүхэд 33, нярай 12 иргэнийг эх оронд нь тээвэрлэн ирсэн.
Өнөөдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай нислэгээр өнөөдөр 175 иргэнээ авчирч байгаа бөгөөд онгоц 19:45 цагт Буянт-Ухаад газардана.
БНСУ-ын талтай транзит нислэгийн талаар хамтран ажиллаж байгаа.Энэ сарын 17, 18-ны Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг нааштайгаар шийдсэн. Цаашлаад Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авчрахаар Сөүл хот руу дахин нислэг хийхээр ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1601 иргэн байна. Эх орондоо ирэх гэж олон иргэд дундаас шалгарч ирчихээд тусгаарлах байрны журмыг баримталж байна гэсэн мөртлөө хэрэг зөрчил гаргаж байна.
Гэр орноос нь хэрэглээний зүйлс болон идэх зүйл оруулж байгаа. Гэтэл талх ухаж тамхи нуусан, хайрцаг саванд тамхи нууж оруулсаар байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйлсийг усны саванд хийж оруулсан тохиолдол гарсан. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.