Шинэ Зеланд улсад хоёрдугаар сарын 28-ны өдөр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гурван сар гаруйн хугацаанд коронавирусийн халдварын тархалтыг зогсоогоод барахгүй бүх өвчтөнүүдээ эмчилж чадсан гэдээ зарлаж, энэ долоо хоногт бүх хорио цээрээ цуцлахаар болсон билээ. Тус улсад коронавирусээр 1,500 иргэн халдварлаж, 22 иргэн нас барсан юм. Сүүлийн 18 хоногт коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Нэгэнт коронавирусгүй улс болсноо дэлхийн нийтэд зарласан тул өнгөрсөн хугацаанд зогссон эдийн засгаа хэрхэн сэргээх, Ковид-19-гүй улсын байр сууриа хадгалахад хэрэгцээтэй таван зөвлөмжийг судлаачид гаргажээ. Үүнд:
1. Олон нийтийн дунд амны хаалт хэрэглэх, зай барих дүрмийг баримтлах
2. Иргэд хоорондын холбоо харилцааг илрүүлэх үр өгөөжтэй дижитал апп-уудыг хөгжүүлэх
3. Хилийн харуул хамгаалалтад шинжлэх ухаан дээр суурилсан менежментийг хөгжүүлэх
4. Үндэсний эрүүл мэндийн агентлагт зориулсан шинэ тогтолцоотой болох
5. Дэлхийн нийтийг хамарсан аюулаас зугтахын тулд прагматик өөрчлөлт хийхэд бэлэн байх зэргийг эрдэмтэд зөвлөжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Вакцин гараагүй байхад коронавирүсийг ялна гэж юу байдаг юм бэ зөв орчуулаач. Монгол ганцаараа Ковидгүй гэж худлаа шүү туркеминистан энэ тэр гээд цөөн хэдэн бөглүү улс бий юу ч тодорхой биш байхад битгий попордож сүр бадруулаад байгааж, Болгоомжтой бай