СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЗТХЯ-ны харьяа газар стандартын бус хашаа барьснаа буулгав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүрэгт ажлын хэсэг байгуулагдан, хууль бус, стандарт бус хашаа, хайсыг буулгаж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн хэмжээнд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй 60 орчим байршил байгаа аж.

Үүнээс иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаараа нийслэлийн төр засгийн байгууллагын гаргасан шийдвэрийн хүрээнд 40 орчим нь хашаагаа шинэчлэх, стандарт, шаардлагад нийцүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Зарим нэг аж ахуй нэгж байгууллагууд захирамж, шийдвэрийг хүлээж авахгүй, шаардлагад нийцүүлэх хүрээнд учир дутагдалтай байгаа тул тэр байршлууд дээр Нийслэлээс албадан чөлөөлөх ажил хийж байгаа.

Хотын стандарт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Н.Билэгсайхан: 

-Баянгол дүүргийн хэмжээнд долоон байршилд албадан буулгах ажил хийгдэж байна. Өнөөдрийн энэ байршил бол Зам тээврийн хөгжлийн яамны харьяа газар. Энэ байгууллага .

Барилгын хашаа бол үндсэн гурван стандартыг хангах ёстой. Нэгдүгээрт, өнгө үзэмжтэй байх ёстой. Чанартай байх ёстой, тэгээд холбогдох барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн байх ёстой.

Энэ хашаа бол эхнээсээ салхи, шороонд унасан, өндөр нам, өнгө үзэмж, аюулгүй байдал нь алдагдсан байна. Тиймээс иргэдийн амь нас, аюулгүй байдалд тулгарах аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд тухайн хашааг өнөөдөр Баянгол дүүргийн газрын алба болон тухайн үйл ажиллагааг захиалагч байгууллагатай нийлээд буулгаж байна.

Түүнчлэн барилгын хашаа нь барилгын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын дотоод үйл ажиллагааг хамгаалахаас гадна гаднах буюу гуравдагч этгээдийн зорчих хөдөлгөөнд саад болж, аюулгүй байдалд нь сөрөг нөлөө болохгүй байх ёстой. Өнгө үзэмж нь олон улсын шаардлагад нийцэж, хашаан дээрээ аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа бүрэн байрлуулсан, тухайн төсөл арга хэмжээний танилцуулга нь хашаан дээрээ байх хэрэгтэй.  

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн захирал А.Буяннэмэх:

.

Нийслэлээс зохион байгуулж байгаа энэ ажлыг төрийн байгууллагын хувьд бид хамгийн түрүүнд дэмжиж ажиллана.

Эхлээд барихдаа бид стандартын бус хашаа барьсан юм байна. Энэ алдаагаа бид ухамсарлаад, өнөөдөр буулгаж эхэлж байна.

Дараагийн барилга барих компанидаа аюулгүй байдлын талаар анхааруулах болно. Нийслэл хот маань цэвэр үзэмжтэй, аюулгүй байдлыг хангасан байх юм бол ард түмэнд зүй зүйтэй гэдгийг иргэн хүний хувьд ойлгож, дэмжиж байна. Цаашид сарын дотор хашаажуулах яаралтай арга хэмжээ авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.