СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ БНСУ-аас харилцаа холбооны бүх шугам, сүлжээгээ тасалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНАСАУ өнөөдөр буюу мягмар гарагаас эхлэн хамгийн ойрын хөрш БНСУ-тай холбогдох бүх төрлийн холбоо харилцааны сүлжээ, тэр бүү хэл төрийн удирдагчдын холбоо барьдаг тусгай шугамыг ч хаахаа мэдэгджээ. .

Өнөөдрөөс эхлэн Умард Солонгосын хил дээр байдаг Кэсонг хот дахь холбоо харилцааны газартай хийдэг өдөр тутмын дуудлага мэдээлэл түр зогсох юм байна. 2018 онд хоёр улсын зөрчлийг намжаах зорилгоор уг албан газрыг байгуулжээ.

Солонгосын дайн 1953 онд дууссан ч энх тайвны гэрээ хэлэлцээр байгуулаагүй учир дайсагнасан байдал үргэлжилсээр байгаа юм. .

Мөн цэргийн зориулалтаар ашигладаг холбоо харилцааны сүлжээг ч мөн салгана гэжээ. Энэ оны эхэнд коронавирус тархаж эхлэхэд хорио цээр тогтоон нэгдүгээр сард хоёр улсын дундын албан газрыг хаасан ч утсаар холбоо тогтоосоор байсан юм. Уг албаар дамжуулан хоёр Солонгосын эрх баригчид өдөр бүрийн 09:00, 17:00 цагуудад утсаар дуудлага хийдэг байжээ.

. Төв телевизийн үргэлжлүүлэн мэдэгдсэнээр Өмнөд Солонгосын эрх баригчидтай нүүр тулан уулзах шаардлагагүй, тэд зөвхөн дайсагнасан байдлыг үүсгэж байна хэмээжээ.

Умардын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон жил бүр Өмнөдийн талаас илгээдэг ухуулах хуудас бүхий бөмбөлгийг 2018 онд Панмунжоны дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчдын байгуулсан энхийн гэрээ хэлэлцээрийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн өнгөрсөн долоо хоногт хатуу шүүмжилжээ. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын тал ухуулах хуудас бүхий бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагааг энэ жил хорьсон юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол хүн
4 жилийн өмнө
202.21.108.180

Гээндээ ч гоондоо ч гэгчээр ер нь со-нууд асар хүн муутай, дээрэнгүй ямаан омогтой хүмүүс. Ямар сайндаа л дайны үеэр биесээ аймшгаар хөнөөж байхавдэ. Тйим нөхдүүд хөөрхий муусайн монголчуудад туслалаа юу. Газар нутгаас нь тасалж аваад гайтуулаад л эзэн суухаас өөр ямарч шидгүй хижүүд шүүдээ. 2х2 хуушка, болгоомжил

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.