СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-09

Хямралын “шуурга“ Автомашины худалдаа эрхлэгчдийг тойрсонгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Импортын машины үнэ 1-1.5 сая төгрөгөөр өссөн бол улсын дугаартай авто машины үнэ мөн хэмжээгээр буурчээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод тав дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд олон иргэн ажилгүй болж, өрхийн орлого буурсны улмаас аливаа бизнесийн үйл ажиллагаа доголдох болсон. Тэгвэл хямрал айсуйг сануулах энэ “шуурга” авто машины бизнес эрхлэгчдийг ч тойрсонгүй.

Олон улсын худалдаа ложистикийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Авто худалдааны цогцолбор”-ыг зорилоо. Худалдааны төвийн хаалгаар ормогц зүүн гар талд эгнүүлэн тавьсан машинуудын шил, толь гялалзаж, баруун гар талд худалдаа, үйлчилгээний газруудын хаяг солонгорно. Хэдийгээр ажлын эхний өдөр ч гэлээ машин худалдаж авч байгаа хүн бүү хэл, сонирхож яваа иргэн ч харагдсангүй.

Гялалзтал арчсан машинаа тойрон үйлчлүүлэгч харуулдан зогсох ченжүүд л техник хэрэгслээр дүүрсэн цэлгэр талбайг амь оруулах мэт. Энэ хавийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар нь “Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, татварын нэг цэгийн үйлчилгээ” гэх урт цэнхэр хаягтай, намхан саарал байшин аж. Тус барилгын сүүдэр, сандал бараадан 10 орчим хүн суусан байх бөгөөд дотор түүнээс олонгүй хүн үйлчилгээ авахаар хүлээн сууж байв. Дугаар тараагч машины хажууханд аминчхан ярьж зогсоо залуу хос нүдэнд туслаа. Тэд “Шинэ "Приус 30" машин авахаар үнэ ханш сонирхож, нэлээд явлаа. Машинууд үнэтэй байна, төлөвлөж хураасан мөнгө маань хүрэхгүй бололтой. Зээл хөөцөлдөх эсэх талаар ярилцаад зогсож байна” хэмээсэн юм. 

Тус талбай дахь машины тоог нүдэн баримжаагаар гаргаж дийлэмгүй тул холбогдох мэргэжилтнээс тодруулахаар албаны байрыг зорилоо. Ижил өндөртэй, шаргал өнгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдийн төгсгөлд “Олон улсын худалдаа логистикийн төв” гэсэн хаягтай байшин байх аж. Бизнес эрхлэгчид, түрээслэгчдийн тоо буурсан эсэх талаар талбайн инженер Б.Энхболд “Манай авто худалдааны төв дөрвөн хэсгээс бүрдсэн 6376 машины хүчин чадал бүхий зогсоолтой бөгөөд одоогоор 3000 гаруй машин байна.

Бүх зогсоол зургаан метр урт, гурван метр өргөнтэй бөгөөд нэг өдрийн түрээс 2000 төгрөг. Мөн зогсоол хоорондын зай зургаан метр. Үйлчлүүлэгчид машинтайгаа явж, худалдаа үйлчилгээ авах ая тухтай орчин бүрдүүлсэн. . Түрээслэгчдийн олонх нь жилээр гэрээ байгуулж, түрээсээ төлдөг учраас хөл хориотой холбоотой түрээс тасрах, түрээслэгчид буурах зүйл гарсангүй” хэмээх тайлбар өглөө. Ерөөс нэг цэгийн үйлчилгээ төвлөрсөн учир машинаа аваад, улсын техникийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, дугаараа аваад шууд унаад гарах боломж бүрдсэн нь тун ч аятайхан санагдав.

Машинуудыг улсын дугаартай болон улсын дугааргүй буюу импортын машин гэсэн хоёр хэсэг болгон байршуулдаг аж. Талбайн урд хэсэгт импортоор орж ирсэн шинэ машинууд зүс булаалдан эгнэн зогсжээ. Өдөржин гадаа байгаа хэрнээ ширхэг ч тоосгүй буугаагүйг нь харвал эзэд нь өдөрт хэдэнтээ зүлгэдгийг илтгэх шиг. Сувдан цагаан “Приус” машин арчиж зогссон залуу алсаас зорин очих намайг “Ямар машин сонирхож явна” хэмээн эелдэгхэн угтлаа. Түүнийг Э.Тамир гэдэг бөгөөд найзуудтайгаа нийлэн автомашины бизнес эрхлээд цөөнгүй жил болжээ. Түүнээс .

Манайх бүх төрлийн япон автомашин борлуулдаг. . Цааш явсаар "Prada", "Harrier", "RX" зэрэг маркийн жийп машин зарж буй залуутай цөөн хором ярилцлаа. Түүнийг . Оны эхэнд 40 орчим машинтай байсан одоо 27 машинтай болсон. "Prada" 63-65 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Манайх харьцангуй олон жил болсон, түншүүдтэй учраас гайгүй. Түүнээс дөрөв, таван машин зарж буй ченжүүдийн хувьд нөхцөл байдал хүндэрч байгаа” гэв. Зогсоол дундуур нэлээд явж, монголчуудын гол хөл залгуулах унаа болсон "приус" маркийн автомашины үнэ ханш сонирхвол “Приус 20” 13-15 сая, “Приус 30” 13.5-16.5 сая, "Акуа" 9.5-13 сая, “Приус 40,41” машин 18-21.5 сая төгрөгийн үнэтэй байв.

А.Мядаг гэх 40 гаруй насны эмэгтэй голчлон “Приус” маркийн автомашин зардаг бөгөөд цалинжиж ажилладаг гэнэ. . Бие биенээсээ түрүүлж зарахын тулд зарим нь арай татуу өгч байгаа байх” гэж ярилаа. Ийнхүү ченжүүдтэй ярилцах зуур дөрөв, тавхан үйлчлүүлэгчидтэй танил болтлоо хэдэнтээ зөрөв. Ийм нэг эл хуль, нам гүм байдал нь зах дотор явааг мартуулах шахна. Гагцхүү цаг нөхцөөж ядан, мар мар инээлдэх ченжүүдийн дүр төрх л худалдааны төв дотор явааг сануулна. Ченжүүдийн ярьж буйгаар Цагаан сарын дараахан машины үнэ бага зэрэг буурсан ч одоо буцаад нэмэгдэж байгаа тухай хэлсэн юм. Мөн ам.доллар, иень өсөж байгаа тохиолдолд, машины үнэ буурахгүй гэсэн хандлагатай байлаа. 

Импортын машины хэсгээс гарч, хойш явсаар “Дугаартай автомашины худалдаа” гэсэн хаягтай төмөр хашаатай хэсэгт ирлээ. Энэ хэсэгт харьцангуй цөөн машин байх бөгөөд үйлчлүүлэгч нүдний гэм гэмээр цөөхөн байлаа. Зогсоолын наад захад “Ланд-80” машины хаалгыг хагас онгойлгож, хөзөр тоглон суугаа хэсэг эрчүүд байх нь тэр. Машины гадна тамхи соронгоо, бусдыгаа ажиж зогссон 30 гаруй насны, биерхүү залуу биднийг харангуутаа яаран тамхиа унтрааж, зам тослоо. “Ланд-80” хэдтэй байгааг сонирхоход "13-14 сая төгрөг дотор бий. Үзэж, хараад авахаар бол гайгүй яриад өгнө шүү” гэх нь тэр. Түүнд сурвалжилга бэлтгэж яваагаа хэлэхэд, машин доторх эрчүүд ч бидний ярианд оролцон . Тэд “Дизель хүрээ”, “Мөнгөн хүлэг” захыг хаасантай холбоотой өнгөрсөн гуравдугаар сард ийшээ ирсэн бөгөөд 3-5 машин зарж байгаа аж.

Тэдгээр . Иймээс энэ хэсэг машин тэрэг цөөнтэй, үйлчлүүлэх хүнгүй байгаа болж таарав. Нэгэнт захыг нь хаах шийдвэр гаргачихсан байхад үйл ажиллагаа явуулж байгаад, бизнес эрхлэгчдийн хохироож байгаад чамгүй бухимдалтай байлаа. Харин зогсоолын түрээсээс тодорхой хэмжээгээр чөлөөлж байгаа бөгөөд өнгөрсөн сард 100 хувь чөлөөлсөн тухай ихэд баяртай өгүүлж байв. Тэднээс насаар арай ахимаг болов уу гэмээр 50 гаруй насны эрийг н.Хүрэлбаатар гэнэ. ” гэхэд бусад нь нирхийтэл инээлдэж, “Нээрээ л тийм дээ” хэмээн хариултад нь хүч нэмэв.

Тэдний өгүүлснээр улсын дугаартай автомашины үнэ 1-1.5 сая төгрөг буурсан ч худалдан авах хүн олдохгүй байгаа аж. Мөн “Бид бусдын л адил ажил, амьдралаа залгуулж яваа жирийн иргэд. Ганц, хоёр машин худалдаж, мөнгө эргэлдүүлэх санаатай зээл авсан ч ингээд нам гацчихлаа. Зээлийн хүү, банкны дарамтаас болоод энэ хашаанд зогсоо хүмүүсийн хоолойгоор хоол давахад хэцүүхэн болж байна даа" гэж хэлээд үйлчлүүлэгч хайх шиг эргэн тойрноо ажсан ч хэн ч байсангүй. Мөн олны нэрийддэгээр галын улаан, амьжиргаа цагаан зэрэг жижиг оврын ачааны тэрэг зарж буй ченжүүдтэй уулзвал “Уг нь нь тэр.

Зун дэлгэр цаг ирж, амралт зугаалгын улирал, наадам эхлэхтэй холбоотой айл бүр унаа тэргээ сэлгэж, техникийн захууд олны хөлд дарагдан, чимээ шуугиан нь хаалгаар шагаймагц чих дүнгэнүүлэх шахам байдаг сан. Гэвч энэ жил эзнээ хүлээсэн төмөр хүлгүүд тушаал авсан цэргүүд номхон "жагсаж", худалдан авагч хүлээсэн ченжүүд хэдэн машинаа цоолох шахам зүлгэж, тоосны алчуураа элээн байгаа харагдана. Цаг нөхцөөж ядахдаа бөөгнөрөн сууж хөзөр тоглох залуучууд хаа сайгүй үзэгдэх нь автомашины борлуулалт ямар байгааг хэнээс ч асуулгүйгээр ойлгуулсаар. Харин ченж бүртэй жич уулзаж, үнэ буулгах тухай аминчлан асуух цөөн хэдэн худалдан авагчдийг ажваас халаасанд байгаа хэд нь унаатай болоход хүрэлцэхгүй байгаа нь илт. Бидэнтэй таарч, хуучилсан иргэдийн олонх нь машины үнэ буураагүй байгаа тухай ярьж байлаа.

. Гэтэл гурван сарын хугацаанд нэг ч машин борлуулаагүй ченж нэг биш таарсан юм. Гэвч тэдний цаана ханийгаа орлоготой ирэхийг хүлээх гэргий, ааваасаа амттан горьдох жаалууд бий гэж бодохоор гунигтай.

П.Даваажаргал

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хххххх
4 жилийн өмнө
203.91.119.147

Интернет FB зардаг авто худалдааны хүмүүс их болсон. Нөгөө талаараа энэ хуучин япон машины импортыг цэгцлэхгүй бол толгойтой бүхэн л машин оруулж ирж зардаг боллоо...

Зочин
4 жилийн өмнө
157.65.89.234

Буузны гуанз л хэцүү байхад машин бүр цаашаа шүү дээ.

Иргэн
4 жилийн өмнө
192.82.73.91

Өчнөөн жил өндөр ашигтайгаар машин дамлан зарж олон айлыг өр зээлэнд живүүлсэн , олон айлын хүүхдүүдийн амттан авч идэх мөнгийг халаасалсан хүмүүс хариугаа авч байгаа байлгүй дээ .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.