СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-08

Австрали, Филиппин Улсаас 250 иргэн эх орондоо ирлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 250 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, .

Харин Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирээд юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлах юм.

 Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай үүргийн нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулсан байна.

 Гадаад харилцааны яам, “МИАТ” компани нь Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авсан ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.