СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИД рүү түрээслэгчдийг оруулж, бараа бүтээгдэхүүнийг лацдах үйл ажиллагаа явагдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

УИД-ийн түрээслэгчдийг даатгалын мэргэжилтэнтэй хамт дэлгүүрт 20, 20-оор нь оруулж, нөхцөл байдлыг танилцуулан, бараа бүтээгдэхүүнийг лацдуулах үйл ажиллагаа явуулж байна. Түрээслэгч нарын хувьд цүнхгүй орж байгаа бөгөөд дотроос ямар нэгэн зүйл гаргахгүй байгаа гэж “Номин холдинг” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны менежер Т.Оюунбилэг мэдээлэл өглөө. 

“Номин холдинг” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны менежер Т.Оюунбилэг: 

-2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр УИД-т галын аюул гарч харамсалтай үйл явдал тохиолдлоо. Нийслэлийн онцгой байдлаас 100 гаруй алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж галыг өчигдөр 21.30 цагт бүрэн унтраасан. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй, эрүүл мэндээр хохирол учраагүй. Цаашид, манай компанийн зүгээс гал гарсан шалтгаан болон хохирлын үнэлгээг гаргахаар шуурхай ажиллаж байна.

. Иймд харилцагч та бүхэн албан ёсны дүгнэлтийг гарах хүртэл хүлээцтэй хандаж бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

УИД нийт 4400 харилцагч, түрээслэгчтэй, 45 000 гаруй хувьцаа эзэмшигчтэй хамтран ажилладаг. Нэг давхраас эхлээд түрээслэгч нар бараа бүтээгдэхүүнээ бүртгэн авах үйл ажиллагаа явж байна” гэх мэдээллийг өглөө.

.

Дэлгүүр дотор хяналт өндөр байгаа тул түрээслэгч нарыг санаа зовохгүй байхыг хүссэн юм. Өнөөдөр 1 болон 1.5 давхрын түрээслэгч нарыг оруулж, бараа материалыг бүртгэн, хайрцагт хийлгэн лацдах үйл ажиллагаа явагдах юм. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.