СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-08

“Хар тамхи”-ны хэрэгт холбогдсон гадаадын иргэн ял авч, Гавьяат хуульч Б.Баатарын хүү тэнсэнгээр суллагдав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

“Хар тамхи, мансуурах бодис”-той тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 26-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг олон нийтэд таниулах үүднээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргээр өнгөрсөн онд шүүхээс ял шийтгэл авсан олны анхаарлыг талаарх хэргүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, хар тамхитай холбоотой хэрэгт маш олон залуус холбогдох болсон бөгөөд зөвхөн 2019 онд л гэхэд 285 гэмт хэрэгт 427 хүн холбогдон шалгагдаж, зарим нь ял шүүхээс ял шийтгэл сонсчээ.

Дуучин Б.Амархүү хоёр жил хорих ял авав

Жүжигчин, дуучин Борхүүгийн Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ХУД-ийн нутаг дэвсгэрт, нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан.

Түүнд холбогдох хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаад “Б.Амархүү нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг худалдан борлуулах зорилгогүйгээр хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай” хэмээн үзэж хоёр жилийн хорих ял оноосон. Тэрбээр одоо ял шийтгэлээ биечлэн эдэлж байгаа.

Жүжигчин Т.Билэгжаргал хоёр жил, найман сар 10 хоногийг ял сонсов

Жүжигчин Т.Билэгжаргал нь 2020 оны хоёрдугаар сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ төрсөн ээжийгээ зодож танхайрсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж шүүхээс хоёр жил, найман сар, 10 хоногийн хорих ял оноосон.

Т.Билэгжаргал өмнө нь 2016 онд мансууруулах төрлийн мөс гэх нэршилтэй бодисыг хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдсон. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулж байсан аж.

"Голланд өвөө", монгол эхнэрийн хамт хоёр, хоёр жилийн хорих ял авав

"Гэрийн хорооллын голланд өвөө" нэрээр монголчуудын эчнээ танил болсон Голланд Улсын иргэн Фройт Вандерхарст болон түүний эхнэр Монгол Улсын иргэн Б.Ганболор нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи борлуулсан хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцээд гэм буруутай хэмээн тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноосон.

Вандэр Харст Фридтжоф нь олон удаагийн үйлдлээр олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Нидерландаас "ЛСД" хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлж, эхнэр Б.Ганболор болон Э.Бархаст, Т.Осорсүрэн нарын тусламжтайгаар бусдад худалддаг байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шийтгүүлжээ.

Дэд сайд асан Т.Болдбаатарын охин хар тамхины хэргээр баривчлагдав

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргалыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас баривчилсан. Баривчлах үед түүний биеэс метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүд олдсон байдаг.

Гэвч тэрбээр 48 цаг саатуулагдаад, шүүхийн шийдвэрээр сулласан даруйдаа БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарын хамтаар дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдон дахин баривчлагдан хоригдсон. Түүнд холбогдох гэмт хэрэг шүүхээр хараахан шийдвэрлэгдээгүй байна.

Жүжигчин Б.Энхтүвшин хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдав

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрх зогсохгүй” “Зүүдэнд оромгүй явдал” кинонд тоглож олон танигдсан жүжигчин Б.Энхтүвшин нь 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний хамт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдан, баривчлагдан хоригдсон. Уг хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа.

“Мөсний хатан” С.Баярмаад зургаан жилийн хорих ял оноов


Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг удаа дараа худалдан борлуулж, “Мөсний хатан хаан” гэх нэртэй хууль хяналтын байгууллагын дунд танигдсан иргэн С.Баярмаад шүүхээс зургаан жилийн хорих ял оноов.
Түүнийг 2015 онд хар тамхины хэргээр саатуулж, 93 гр “мөс” бодисыг худалдан борлуулахыг завдсан хэмээн 10 жилийн хорих ял оноосон хэдий ч тэрбээр өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байжээ. С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэтэй хамтран БНХАУ-аас есөн удаагийн үйлдлээр нэг килограм орчим “мөс” оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт асар хурдацтай нэмэгдсээр байгаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас уг хэргийн гэмт бүлэглэлийг илрүүлэх, худалдааны сүлжээ, нийлүүлэгч, борлуулагчийг олж тогтоох, таслан сэргийлэх ажлыг маш шаргуу хийсээр байгаа боловч шүүн таслах ажиллагааны явцад гэмт этгээдүүд тэнсэн харгалзах ялаар суллагдах, ял завших тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тухайлбал, . Иймд ирээдүй хойч үеэ хар тамхи, мансууруулах бодисын хөнөөлөөс авран хамгаалахын тулд мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулсан суртал ухуулгыг хүүхдүүдэд бага наснаас эхлэн тасралтгүй явуулах, тухайн хэрэгт холбогдсон хүмүүст оноодог ял шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  
 
 

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (26)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
203.98.77.200

Ene muu ogor gadaadiin ovgond tsaaz ogohgui yasiin.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.109

Гарзгүй нэгийг нь сүр дуулиантай ялласан болж хар тамхитай тэмцэж байгаа дүр үзүүлж байна даа. Хар тамхи гэдэг ялсан Намын наймаа юм биш үү

Zochin
4 жилийн өмнө
63.249.62.91

Baatariin huuhediig dahin shuuh yostoi, Amarhuu duuchin adilhan shuudee

Zochin
4 жилийн өмнө
63.249.62.91

Manai shuuh gej Baatar mafi.g chadahguildeee

Зочин
4 жилийн өмнө
51.68.33.160

Сайн эцгийн нэрийг муухай хугалж яваа хүү дээ. Хайран сайхан шүүгч, хайран сайхан гавьяат

Зочин
4 жилийн өмнө
185.220.101.204

ta nar shuugch nariin huuhed shuuhees yal sonsoj bhiig mongold hezee ch harahgui ee. harin ulsiin deed shuuhiin shuugch bat-erdeniin zulbasgad germanii shuuhees yal ogson bh shuu

Зочин
4 жилийн өмнө
185.220.101.204

ta nar shuugch nariin huuhed shuuhees yal sonsoj bhiig mongold hezee ch harahgui ee. harin ulsiin deed shuuhiin shuugch bat-erdeniin zulbasgad germanii shuuhees yal ogson bh shuu

Baatar hvvhddee jangiin idvvl
4 жилийн өмнө
66.181.161.85

In baatar shvvgj bolhoroo hvvhden har tamhi zarj hergldeg yumu teged shvvgjiin hvvhed bolhoor yal awhgui baihuu shudrag eos haan bnaa

Зочин
4 жилийн өмнө
176.10.99.200

Монгол Хууль шүүхийн салбар илжирч муудсаны тод жишээ бол энэ шүү бусдыг хилсээр хэлмэгдүүлж ял шийтгэл оноож байсных нь гай баатарт ингэж ирж байгаа юм хүү нь хар тамхи хэрэглэнэ бас зарна бусдыг хорлоно тэгээд ял шийтгэлгүй үлдэнэ та нарыг гэсгээх цаг ирнээ

Зочин
4 жилийн өмнө
176.10.99.200

Монгол Хууль шүүхийн салбар илжирч муудсаны тод жишээ бол энэ шүү бусдыг хилсээр хэлмэгдүүлж ял шийтгэл оноож байсных нь гай баатарт ингэж ирж байгаа юм хүү нь хар тамхи хэрэглэнэ бас зарна бусдыг хорлоно тэгээд ял шийтгэлгүй үлдэнэ та нарыг гэсгээх цаг ирнээ

алтай
4 жилийн өмнө
202.126.88.143

эрхэлсэн ял өгч дээ

Зочин
4 жилийн өмнө
45.10.234.41

Бусад томчуулын хүүхдүүд яав?

Зочин
4 жилийн өмнө
45.10.234.41

Battulgiin xvvxdvvd gazar dere barigdaj xvn aminii xeregt xolbogdson baij bvx medeeg darj ustgasan bizde. Ymar xamtlagiin xen n uxlee tend?

Зочин
4 жилийн өмнө
203.91.115.47

Colors hamtlagiin guitarchin jujigchun baatarhuu giin hvvhed vhsiishd

Gerel
4 жилийн өмнө
118.176.116.150

Nutsgen zurag avdag hench bilee.nuguu ohid huchinddeg hartamhi tataj mansuurdag heden etgeed yasan yu bolson...

hun
4 жилийн өмнө
66.181.182.58

ХАР ТАМИХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ МАШ ЧАНГА ХАТУУ ШҮҮХ ЁСТОЙ ШҮҮ ИЙМ НҮД ХУУРСАН ЮУМ ХИЙХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Зочин
4 жилийн өмнө
63.249.62.91

Ямар үндэслэлээр гавьяат хуульч гэсэн цол хэргэм өгдөг юм бэ? Өөрийн хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, хууль дүрмээ дагаж чадахгүй хүнд гавьяат хуульч гэсэн нэр зохих уу?! Баатар гээд энэ шүүгч шудрага шүүгч ямартаа ч биш юм байна, тэгэхээр ерөнхий шүүгч гэсэн том эрхэм цолтой ажлыг хэрхэн ашиглаж байгаагийн том жишээ болжээ! Шүүгчийн хүүхэд хэрэг хийж болно, ял эдлэж болохгүй гэсэн хуультай юм уу эсвэл?! Ёстой илжирсэн юм байнаа шүүх гэж..

Зочин
4 жилийн өмнө
103.57.94.45

Нам улс төр шүүх гааль цагдаа нь бүгд хулгайч гэмт хэрэгтнүүдээр дүүрцэн. Энэ нийгмийг цэгцлэхгүй бол идээ бээр нь 1 өдөр дэлбэрнэ шү

ЛАМ
4 жилийн өмнө
202.131.243.186

Цагдаа үнэхээр сайн ажиллаж байгаа шүү шүүх дээр асуудал их байна шүүх дампуурсан гэзэр болжээ ард түмний татвараар энэ төрийн хамгийн их цалинтай газар ханаж цададгүй шүүгч нарыг яах вэ

Зочин
4 жилийн өмнө
139.5.219.151

Хайран сайхан залуу насаа хайрлаж явах хэрэгтэй. Насан туршдаа харамсах болно. Хар тамхинаас хол яваарай.

Зочин
4 жилийн өмнө
43.228.130.186

Болдбаатарын охин Буянжаргал ямар нэг аргаар прокурор болно гээд найз нөхөдддөө гайхуулж, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хүнээр даалгавараа хийлгээд явж байна. шүүгч нарт хахуулийн мөнгө авах аз жаргалтай байдаг байх

Зочин
4 жилийн өмнө
51.254.143.96

Гадаад өвгөнийг буудахгүй яасан юм эээ? харин тэр галзуу шүүгчийн хүүхдмйг дахин шшүүүж яллах ёстой

Зочин
4 жилийн өмнө
64.119.23.11

Аль дээр үеэс шүүгч нарын хүүхэд ял завшиж чаддаг ч нохойн үхлээр үхдэг .5-р хороололын Отгонбаяр 40мянгатын Оргил гээд ээж аав нь шүүгч байсан идэр залуус нохой шиг л үхсэн дээ.ШҮҮГЧИЙН ,Сайдын хүүхдүүд яагаад ял авдаггүй юм!!! Үхэл ялгахгүй шударга авна л даа удахгүй

Зочин
4 жилийн өмнө
82.132.221.228

10 jiliin yaltai huniig urshuuluur sullasan ya.ar aimaar yum be iim humuusees ur huuhdee hol hamgaalj yavahgui bol aimaar yum

Уудамбаатар отгонбаяр
4 жилийн өмнө
43.242.243.124

Хар тамхины хуулийг чангатгамаар байна. Нөлөө бүхий хүмүүс залуусыг элсүүлж зардаг гэсэн. Баригдаад байхад ар нь мөнгөөр гаргадаг. Хэргийн хаах гэж улайрдаг. Зарим эмийн сан холбоотой юм шиг. Гэвч эднийг хэн ч яах ч үгүй илчлэх гэсэн хүнийг нийлж алаал аргална. Алуурчид инээгээд л амралтаар хэсээд л нар мандаж бнаа гээд л явж байна. Амь бүхэн нэхэлтэй шүү

Эрхэмбаяр
4 жилийн өмнө
43.242.243.124

Гавьяат хуульчийн хүү хар тамхинд холбогдвол тэнсэнгээр гарч ардын хүүхэд хоригдож амиа алдаж байгаа нь шударга бус байна. Шүүх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.