НОБГ-ын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гарсан галын талаарх мэдээллийг өглөө.
Зургадугаар давхарт гал гарч, долдугаар давхар болон дээврийн хэсэг бүхэлдээ шатсан.
Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан юм.
Галын үед аврагч, гал сөнөөгч нар баггүй ажиллаж байсан, харин дотор ажиллаж байсан ажилчид утаанаас хамгаалах багтай ажиллаж байсан. Нийслэлийн аврах ангийн нийт бүрэлдэхүүний 70 орчим хувь нь амьсгалын багтай. Нийслэлийн гал унтраах 15 ангийн гуравт нь 30 метр хүртэл сунадаг автомат механик шаттай галын машин байна. Уг машины хувьд 9-12 давхар хүртэлх байшинд гал гарсан үед ашиглаж болно.
Улсын их дэлгүүр нь галын дохио, галын хортой байсан.
Өндөр барилгууд гал гарсан тохиолдолд хамгаалах зориулалтын хэрэгсэлтэй байх ёстой. Улсын хэмжээнд гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байхгүй. Хүчилтөрөгчийг тусгаарлаж гал унтраах хөөсийг бүтүү орчинд буюу шатамхай бодисыг унтраах зорилгоор ашигладаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа гал унтраах автомашинууд ус хангамж сайтай болсон. Тиймээс өчигдөр усны хангамж сайн байсан. "Сүү" ХХК-ийн сүүний машинуудыг мөн усны зөөвөрлөлтийн зориулалтаар ашигласан.
Нийслэлийн хэмжээнд 178 галын гидрант бий. Үүний 104 нь ажиллаж байна. УИХ дэлгүүр хуучны барилга учраас галын гидрант байгаагүй.
Үндсэн буюу УИД-ийн таван давхар хүртэлх давхрын барилга галд тэсвэртэй материалаар хийгдсэн. Өргөтгөл буюу зургаан давхрыг шатамхай материалаар хийсэн нь гал хурдан түгэхэд нөлөөлсөн.
Гал гарсан үед цахилгааныг бүрэн унтрааж, зоогийн газрын газын хийд нөлөөлөөгүй. Цаанаасаа бүрэн хаасан байсан. Улсын их дэлгүүрийн зургаан давхар бүхэлдээ шатсан таван давхрын хойд хэсэг галд өртсөн. Бусад давхар галд өртөөгүй. Харин голын гэрэлтүүлэг нурсан. Цаашид зургаан давхрыг ашиглах боломжгүй. Таван давхрын дээврээс ус нэвчсэн. Галын шалтгаан нөхцөлийг 14 хоногийн дотор гаргана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.