Дэлхийн 216 оронд нийт 7 сая хүнд халдварын тохиолдол илэрч, 405 мянган хүн нас баржээ. Одоогоор нийт 3.4 сая хүн эдгэрч, 3.1 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд 112 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа.
Манай улсад нэг хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар нийт 1,224 хүн ажиглалтын байранд байна.
Буриад, Эрхүү, Чита, Тувад өвчлөл эрчтэй тархаж байна. ОХУ-тай хил залгаа аймгийн иргэд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "ОХУ-д өчигдөр 8900 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэж, 467 мянгад хүрч, нийт нас баралт 5800 гаруй хүрлээ. БНСУ-д өчигдөр 38 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 33 нь дотоодын буюу хүн амны дундах халдвар байжээ. Тус улсад баасан гарагт 51, бямба гарагт 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
2020 оны зургадугаар сарын 7-нд ХӨСҮТ-өөс нийт 46 хүнд шинжилгээ хийхэд 45 сөрөг гарч коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна.
Ингэснээр батлагдсан тохиолдол 194 болж, эдгэрсэн 75, эмчлэгдэж буй 119 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.