СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд коронавирусгүй улс болсноо зарлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ Зеланд улс коронавирусээр халдварласан өвчтөнүүдээ бүрэн эдгээсэн бөгөөд тус вирусийн идэвхтэй тохиолдол дахин оношлогдоогүй тул Ковид-19-өөс бүрэн ангижирсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тиймээс улс орон даяар тавьсан хорио цээрийн бүх дэглэмээ цуцална гэж Ерөнхий сайд Жакинда Ардернаас хүлээж байна.

Тус улсад хоёрдугаар сарын 28-ны өдөр Ковид-19-ийн анхны тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 17 хоногийн турш шинэ тохиолдол илрээгүй ба халдвар авсан өвчтөнүүд бүрэн эдгэсэн байна. . Гэхдээ хилийн харуул хамгаалалт, хяналт хэвээр үлдэх ажээ.

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1,500 тохиолдол бүртгэгдэж, 22 иргэн нас барсан юм. Ерөнхий сайд гуравдугаар сарын 25-ны өдөр хөл хорио тогтоож, үүнээс хойш халдварын тохиолдол үр дүнтэйгээр буурсан билээ.

. Уг эмэгтэй 10 гаруй хоног эмчлэгдэн, сүүлийн 48 цагийн хугацаанд халдварын шинж тэмдэг илрээгүй тул тусгаарлалтаас гаргахаар болсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.