БНСУ гадаадад үрчлүүлсэн солонгосчуудад коронавирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор 370 мянган амны хаалтын тусламж илгээжээ.
Өнгөрсөн сарын 25-наас эхлэн 210 мянга буюу нийт амны хаалтын 60 хувийг Солонгосоос үрчлэгдсэн хүмүүс хамгийн их байдаг АНУ руу илгээсэн бөгөөд үлдсэнийг нь бусад 13 оронд тараана хэмээн тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.
Гадаадад үрчлэгдсэн 167 мянган солонгос иргэдийн 110 мянга нь АНУ-д амьдардаг аж. Өмнөд Солонгосоос үрчлэгдсэн хүүхдийн тоо өндөртэй бусад орнуудад Франц, Дани, Швед, Австрали зэрэг багтдаг байна.
Солонгосын Засгийн газраас анх 100 мянга орчим амны хаалтыг илгээхээр төлөвлөж байсан боловч дэлхийн өнцөг булан бүрээс өндөр эрэлт хэрэгцээтэй тулгарсан учир ийнхүү тоог нь нэмсэн гэжээ. “Хэдий цар тахлын улмаас дэлхий даяарх нислэг саатаад байгаа ч бид эдгээр амны хаалтыг үрчлэгдсэн солонгос хүүхдүүдэд аль болох хурдан хүргэхийн тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.