УИД-т гарсан галын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Галыг бүрэн унтраахаар нийслэлийн ОБГ-ын найман ангийн 100 орчим алба хаагч 25 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Нийт зургаан иргэнийг аварсан.
Гал зургаан давхраас гарч, дээврийн хэсэгт хүрсэн. Гал тархахад тухайн барилгын бүтэц нөлөөлсөн. Урьдчилсан байдлаар барилгын засвар хийж байсан хүмүүс гал алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ бол эцсийн шалтгаан биш. Гал гарсан шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоон шалгана” гэсэн юм.
19:50 цагт Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөнийг нээлээ. Харин Улсын их дэлгүүрийн баруун, зүүн талын хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна. Гал унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.