Анх 1921 онд Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагдаж байсан, Улаанбаатар хотын түүхийн нэгээхэн хэсэг УИД шатаж байна. УИД-ийн "Фүүд эмпайр" зоогийн газрын долдугаар давхарт 16:40 цагийн үед гал гарсан байна. Гал түймэр гарах үед УИД-т байсан иргэдийг бүрэн гаргажээ. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй байгаа юм. УИД дотор таван гал сөнөөгч орсон гэх мэдээлэл байна.
"Номин холдинг" ХХК дийлэнх хувьцааг эзэмшдэг их дэлгүүрийн долдугаар давхарт зоогийн газар байдаг тул ахуйн хий дэлбэрэх болон шатаж буй барилгын хэсэг нурах эрсдэл маш өндөр байна.
Хэргийн газрыг цагдаа нар хамгаалалтад авч иргэдийг оруулахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хамгаалалтыг томосгож байна. Одоогоор онцгой комисс гал унтраах ажиллагааг явуулж байна. Тус дэлгүүрт 80 брэндийн 130 тасаг ажиллаж 1000 гаруй иргэдийг ажлын байраар хангадаг юм.
Одоогоор хүн угаартаж хохирсон гэсэн мэдээлэл ирээгүй. Гал гараад 30 гаруй минут болж байгаа бөгөөд одоо хүртэл унтрааж чадахгүй байна. Хамгаалагч нар гал гарлаа гэж хэлсэн даруйд иргэд эд зүйлээ үлдээгээд гарчээ. Долоон давхрын ахуйн газ дэлбэрсэн байх магадлал өндөр байна.
"Мөнгөн завьяа" дэлгүүрээс Улаанбаатар их дэлгүүр хүртэлх замыг бүрэн хаагаад байна.
УИД-ийн галыг унтраах ажиллагаанд оролцож буй нийслэлийн онцгой байдлын алба хаагч дараах мэдээллийг өгсөн юм. /Энд дарж унших/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.