АНУ-ын Буффало хотын эсэргүүцлийн жагсаалын үеэр 75 настай ахмад настныг газарт түлхэн унагаж, хүнд бэртээсэн хоёр цагдааг хоёрдугаар зэргийн халдлага үйлдсэн хэмээн буруутган, яллажээ.
39 настай Эйрон Торгалски болон 32 настай Роберт МакКэйб нар өөрсдийгөө буруугүй гэсээр байгаа юм. Тэд одоогоор батлан даалтгүйгээр суллагдаад байгаа бөгөөд долоо хүртэлх жилийн хорих ял амсаж магадгүй болоод байна.
Хэрэг олон нийтэд ил болсноор эдгээр хоёр цагдааг цалингүй түдгэлзүүлээд байсан ба энэхүү шийдвэрийг эсэргүүцэн нэг багийн 57 цагдаагийн ажилтан яаралтай тусламжийн албанаас огцорсон тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тэднийг хоёрдугаар зэргийн халдлагын хэргээр яллах шүүхийн шийдвэр гарсны дараа 100 гаруй цагдаагийн ажилтан, гал сөнөөгч Буффало хотын шүүхийн гадаа цугларан, эсэргүүцлээ илэрхийлжээ.
“Буффало хотын цагдаагийн ажилтнууд болох хоёр шүүгдэгч нь Хотын танхимын гадаа нэгэн эсэргүүцэгчийг түлхсэний улмаас хохирогч газар унаж, явган хүний зам дээр толгойгоо цохисон” хэмээн дүүргийн прокурор Жон Флинн мэдэгдэлдээ дурджээ. Харин орон нутгийн цагдаагийн нэгдлийн ерөнхийлөгч Жон Эванс “Бид эдгээр офицеруудыг Цагдаагийн комиссарын орлогч дарга Жозеф Грамаглиагын өгсөн талбайгаас иргэдийг холдуулах тушаалыг л дагаж байсан гэж үзэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amerikchuudiin het ih deerelhuu zan ene Donald Trampiin ued bur tsaigaa aldlaa l daa. Uyn hunii erhiig tunhaglah tuhai dursahiin ch hereg alga. Bur arai l dendeed baih um. Hun alah bol uy ch bish bolloo. Iim ardchilsan uls oron baidag um uu. Delhii niit anhaarah tsag bolson baina.