СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-07

Арьсны хавдартай өвчтөнүүдэд Ковид-19 халдварлах магадлал 3.5 дахин илүү байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Дэлхийн өнцөг булан бүрт гарсан COVID-19-ийн тохиолдлуудаас арьсан дээр гарах өөрчлөлтийг судалж үзэхэд COVID- 19-ийн халдвартай хавсарсан арьсны өөрчлөлтүүд илэрсэн байна.

Түүнчлэн арьсны илрэлүүд нь өвчний хүндийн зэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Зарим өвчтөнд ажиглагдсан арьсны илрэлүүд нь Covid-19-ийн эмчилгээнд ашиглагдан олон тооны эмийн эмчилгээний хариу үйлдэл байж болохыг үгүйсгээгүй хэмээн АУ-ын магистр, клиникийн профeссор, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн eрөнхий захирал Ц.Уранчимэг онцоллоо. 

-Арьсан дээрх тууралтууд нь ихэвчлэн их биеэр гардаг.

-Мөчдийн зах хэсгээр хөхөвтөр улаан эсвэл цусархаг толбо тууралт гар хөлийн хуруу, тохой тавхайн гадна хэсгээр илэрдэг. 2-8 долоо хоног үргэлжилнэ.

-Хурц хэлбэрийн чонон хөрвөс 19 тохиолдолд бүртгэгдсэн байна.

-

- Хятад улсад COVID-19 шинж тэмдэг илэрсэн 67 жирэмсний өвчлөлийг судлахад жирэмсэн эхээс төрсөн 2-3 нярайд арьсан дээр толбо гүвдрүүт тууралт тархмал илэрсэн байна.

Олон хүмүүс хөл хориог тохиолдуулан арьс гоо заслын ажилбар эмчилгээнд орж байгаа нь нэг талаар эрсдэлийг үүсгэж байна. Иймд тархалтыг багасгахын тулд зарим гоо сайхны газар салонуудад хязгаарлалт хийж зөвхөн шаардлагатай ажилбаруудыг л хийх зөвшөөрөл өгсөн протокол хуулиудыг Хятадад гаргасан байна. 

Эрүүл мэндийн салбарын ажилчид хамгаалах хувцас хэрэглэл өмсөж хэрэглэсэнтэй холбоотой арьсны харшил, хэт хөлрөлт, арьсны үрэлтээс шалтгаалсан зулгаралт үүсэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Хамгаалалтын хувцас өмссөнөөс болж үүссэн арьсны гэмтэл нь хамрын хянга, гар хацар духны хэсэгт хамгийн их тохиолдож байна мөн гар ариутгагч, ариутгалын уусмалуудыг их хэрэглэсэнтэй холбоотой хавьтал харшлын дерматит үүсэх нь элбэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.