АНУ-д коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хорио цээр тогтоосноос хойш 30 сая гаруй иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн статистик тоо байна. Харин тавдугаар сараас мужуудад хорио цээрийг үе шаттайгаар сулруулж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг сэргээснээр ажилгүйдлийн түвшин 13,3 хувиар буурч, одоогоор 2,5 сая иргэн ажилдаа эргэн оржээ. АНУ-д гурав, дөрөвдүгээр саруудад түүхэндээ хамгийн өндөр ажилгүйдлын түвшин бүртгэгдээд байсан бол өнгөрөгч тавдугаар сар нь 1939 оноос хойш хамгийн их ажлын байр нэмэгдсэн сар болжээ. Иргэд хуучин ажилдаа эргэж орох, эсвэл шинэ ажлын байранд бүртгүүлж байгаа бөгөөд коронавирусийн хорио цээрийн дараа хамгийн хурдан сэргэж байгаа долоон ажлын байрыг нэрлэжээ. Үүнд:
1. Зоогийн газар, баар, клубын ажилтнууд
2. Барилгын ажилчид
3. Худалдаа борлуулалтын ажлууд
4. Үйлдвэрийн ажилчид
5. Шүдний эмч
6. Хүргэлт, угаалгын ажлын байр
7. Харуул манаач, үйлчлэгч цэвэрлэгчид
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.