“Give me justice”, “Рашаантын 18” зэрэг бүтээлүүдээрээ танигдсан, шинэ залуу уран бүтээлч Реппер Pacrap буюу Х.Ундрах өнгөрөгч пүрэв гарагт уушгин тус газраа хутгалуулсан гэх мэдээлэл цахим хуудсанд тархсан. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.
“Энэ бол миний мэдэх хамгийн тархигүй хүн. Энэ хүнээс болгоомжилж яваарай. Айж, ичих болон хүнд байдаг сатгэл зүй байхгүй араатан л гэсэн үг. Чих нь дүлий мэт энэ хүнээс болж би хайртай бүхнээсээ хагацах дөхлөө. Одоо би эмнэлгийн орон дээр тарчилж байна. Ийм нийгмийн шаар шавхруунууд байхгүй болсон цагт хүчирхийлэл, ниймгийн муу муухай гэмт хэрэг алга болно. Тэнхэрснийхээ дараа иймэрхүү юмнуудтай хатуу тэмцэнэ заавал!” хэмээн бичжээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.