СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-06

Сидней-Улаанбаатарын нислэгийн цаг өөрчлөгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

МИАТ-ийн тусгай үүргийн онгоц зургадугаар сарын 6-нд Сиднейд төлөвлөсөн цагаараа бууна.

Харин зургадугаар сарын 7-ны 19.05 цагт хөөрөх хуваарьтай Сидней-Улаанбаатарын нислэг нь зургадугаар сарын 8-ны өглөө 7.00 цагт болон хойшлогдож буйг МИАТ компаниас мэдэгдэн зорчигчдод зарлаж өгөхийг хүслээ хэмээн Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Уг мэдээлэлд "Манай онгоц буцах замдаа Филиппиний Сэбү хотын нисэх буудлаас гадна олон улсын нисэхийн дүрмийн дагуу онцгой тохиолдолд хүлээн авах запас нисэх буудалтай тохирдог юм байна. . Та бүхэн зөвөөр ойлгон хүлээцтэй хандаарай. Зорчигчид зургадугаар сарын 8-ны үүрээр буюу нислэгийн цагаас 3 цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ. Битгий хоцроорой. ЭСЯ-ны шуурхай утас 0423058032" хэмээжээ. 

Түүнчлэн тусгай үүргийн онгоцонд хамрагдсан иргэдэд дараах зөвлөмжийг өгөв: 

Сиднейн Олон улсын нисэх онгоцны буудал руу зөвхөн зорчигчдыг оруулж байгаа. Үдэн гаргагсад орох боломжгүй юм байна. Бүртгэл хийхэд ЭСЯ-ны ажилтнууд дотор байх учир настан болон тусламж хэрэгтэй хүнээ гаргаж өгч буй хүмүүс санаа зовох хэрэггүй. Өмнө нь Франкфуртаар дамжин ниссэн хүмүүсийг явуулах үед Сиднейн нисэх буудлаас гаргасан журмыг мөрдөхгүй гэх явдал манай иргэдээс мэр сэр гарч, цагдаа сэргийлэхдээ тулсан. Энэ удаад тийм байдлаар өөртөө болон бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НИСЭГЧ
3 жилийн өмнө
150.129.140.238

СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.