Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг байна.
Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг " Эндэх ёсгүй эндэгдэл" буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг.
Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг бөгөөд жилд 56,000 гаруй хүүхэд осол гэмтлээс болж нас барж, эрүүл мэндээрээ хохирохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Үүгээр ч зогсохгүй жилд 300 гаруй хүүхэд осол гэмтлээс шалтгаалж нас барж байна.
Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр 0-18 насны 982 хүүхэд осол гэмтэлд өртөж нас баржээ. Осол гэмтлийн шалтгааны 47.4 хувийг өндрөөс унах, 15.3 хувийг амьгүй механик хүчинд өртөх, 10.8 хувийг зам тээврийн осол, 9.1 хувийг түлэгдэлт эзэлж байгаа ба түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь ахуйн нөхцөлд буюу гэртээ түлэгдэж гэмтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.