Нью-Йорк мужийн Буффало хотын эсэргүүцлийн жагсаалын үеэр 75 настай ахмад настныг газарт түлхэн унагаж, хүнд бэртээсэн хоёр офицерыг албан үүргээс нь түдгэлзүүлсний дараа тус хотын цагдаагийн яаралтай тусламжийн багийн 57 албан хаагч уг албанаас огцорчээ.
Өнгөрөгч пүрэв гарагт болсон энэхүү хэргийн үеэр бүлэг цагдаа ахмад настны өмнөөс алхаж байсан бөгөөд, тэдний хоёр нь түүнийг хүчтэй түлхэж, газар унагаасан аж. Жагсагчдын нэгний бичсэн бичлэг дээр уг 75 настай эрэгтэй газар хөдөлгөөнгүй хэвтэн, толгойноос нь цус урсаж харагдсан ба цагдаа нар түүний хажуугаар зүгээр өнгөрөн, зарим нь харсан хэдий ч юу ч хийгээгүй байна.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хохирогч эрэгтэйг Мартин Гужино гэдэг бөгөөд тэрээр хүнд гэмтсэн ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Сайн дураар огцорсон алба хаагч нар зөвхөн яаралтай тусламжийн багаас гарсан бөгөөд үндсэн цагдаагийн албанаасаа огцроогүй гэнэ. "57 цагдаагийн ажилтан тушаалаа л гүйцэтгэж байсан хоёр хамтрагчийнх нь эсрэг авсан арга хэмжээнд дургүйцлээ илэрхийлж огцорсон" хэмээн Буффалогын цагдаагийн албаны сайн санаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Жон Эванс хэлжээ.
Хэргийн талаар анхны бичлэг гарахад цагдаа нар Гужиног нэг юманд тээглэн унасан мөргөж унасан гэж мэдэгдсэн. Харин дахиад олон бичлэг ил болсны дараа цагдаа нар албан ёсны мэдэгдлээ өөрчлөн, Буффало хотын цагдаагийн комиссар Байрон Локвуд хэрэгт холбогдсон хоёр цагдааг цалингүй түдгэлзүүлээд, мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн юм.
Хотын дарга Байрон Браун уг хоёр албан хаагчийг зохих журмын дагуу шалгахыг хүсэж байгаагаа илэрхийлэн гэмтсэн ахмад настны тухай "Түүнийг холдохыг олон удаа сануулсан" гэжээ.
Гэвч АНУ-д жагсаал, цуглаан гарч эхэлснээс хойш, цагдаа нар иргэдийг өдөөн хатгаж, тайван жагсаалын үеэр шалтгаангүй хүч хэрэглэж байгаа нь их хэмжээний шүүмжлэл хүртэж байгаа. Мөн өөр бичлэгүүд ил болохоос өмнө цагдаа нар хохирогч дээр бурууг тохон, энэхүү хэргийг нуун дарагдуулах гэж оролдсон нь ихээхэн уур, бухимдлыг үүсгэж байна. Ахмад настай хүнд шаардлагагүй хүч хэрэглэн, гэмтээсэн цагдаа нарыг ийнхүү мэргэжил нэгтнүүд нь дэмжиж байгаа нь иргэд болон цагдаагийн хүчний хоорондох хагарлыг улам ихэсгэж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Америк цагдаа, хүн сүрэг араатнууд!!! Америк эрх чөлөөний үнэн дүр төрх!!!.
өвгөн өөрөө бас овилгогүй, онгироо америк зантай байна. Тэднийг эсэргүүцнэ гэдгийг мэдсээр байж Цагдаагийнхы өөдөөс тулж сөрж очно гэдэг санаатай л үйлдэл. Тэгээд өөрөө ч хохирч, өрөөлийг ч хэрэгт хийж. АНУ-д цагдаа хийх ч хэцүү болж байх шиг, манай цагдаа нар хонио хонь
Zerleg yum be Aav shigee huniig