Дэлхийн 216 оронд нийт зургаан сая хүнд халдварын тохиолдол илэрч, 387 мянган хүн нас баржээ. Улмаар нийт 3.3 сая хүн эдгэрч, 3.1 сая хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд 130 мянган хүн халдвар авч, нас баралт 200 гаруйгаар нэмэгджээ. Тухайлбал, ОХУ-д 8700 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 48-95-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 95, Тувад 94 тохиолдол илэрсэн байна.
Манай улсад таван хүн шинээр ажиглалтад орлоо. Мөн 252 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,280 хүн ажиглалтын байранд байна. Архаг хууч өвчтэй 47 хүнд 35 их эмч, эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
2020 оны зургадугаар сарын 5-нд улсын хэмжээнд гурван лабораторид 255 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 253 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнд вирус илэрлээ. Мөн нэг иргэн эдгэрч, дараагийн шат руу шилжсэн байна. Тус иргэн 22 хоног эмчлэгджээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 193 болж, эдгэрсэн 71 боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.