Нэрт сагсанбөмбөгчин асан Майкл Жордан өөрийн Жордан Брэндтэй хамтран ирэх 10 жилийн хугацаанд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгаж, эрх тэгш байдлыг хангахын тулд 100 сая ам.доллар хандивлахаар болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Ирэх арван жилийн хугацаанд хандивын аяны хүрээнд нийгмийн шударга байдлыг тогтоох, боловсролын салбарын үйл ажиллагааг гүйцэтгэх ажээ.
Хамтарсан мэдэгдэлд: “Жордан Брэнд бол бид, бид бол өнгөт арьстай хүмүүсийн төлөөлөл. Брэнд гэдэг зүйл нэг хүнээс хамаагүй илүү илэрхийлэл болно. Бид үргэлж нэгэн гэр бүл байсан. Саад бэрхшээлийг даван туулж, дэлхийн өнцөг булан бүрт ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэж, өдөр бүр шударга бусын эсрэг хөдөлмөрлөж буй гэр бүлээрээ бахархаж байна. Хүсэл мөрөөдөл, ажил хөдөлмөр, илүү сайхан дэлхий нэг үеийнхний үйл хэргийн үр дүн болж, дараа үеийнхний мөрөөдлийг биелүүлэх болно” гэжээ.
Уг мэдэгдлийн өмнөхөн Жордан Брэндийн толгой компани Nike АНУ дахь өнгөт арьстай иргэдийг ирэх дөрвөн жилийн хугацаанд дэмжихийн тулд 40 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.