Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас Өгөөмөр өдөр арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр та өөрт хэрэггүй болсон, хаях гэхээр хэрэгтэй хүнд нь өгчихмөөр санагдаад байдаг эд зүйлс, ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом гээд бүхий л эд зүйлсээ бусадтай хуваалцаж болох юм.
Мөн фэйсбүүк орчинд #uguumurcity хаштаг ашиглан байршил хаягаа бичсэнээр уг арга хэмжээний ажилтнууд танаас очоод авах гэнэ. Мөн бусдадаа уриалж давалгаалахыг хүслээ.
Цуглуулалт хийх өдрүүд
6 сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт
6 сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт
6 сарын 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулна.
Хэрвээ та Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжаагүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгөх боломжтой гэнэ.
Энэ жилийн Өгөөмөр өдрийн онцлог нь халдварт өвчнөөс сэргийлж хуваарьт өдрүүдэд таны байр, хорооллын гадна чанга яригчтай автомашин 10-15 мин зарлан мэдээлэх бөгөөд тэр үеэр бэлдсэн зүйлсээ гаргаж өгөөд л гүйцээ юм.
Эх сурвалж: УБ хотын ЗАА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.