Цар тахлын улмаас бараг гурван сарын турш хаалттай байсан Лас Вегасын казино байгууламжууд энэ долоо хоногт эргэн нээгдэж байна.
Нэг дор цугларахыг зөвшөөрөх хүний тоо 50 болон нэмэгдсэнээр Лас Вегасын аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн байдлаар үүд хаалгаа нээж байгаа юм. Казино, зочид буудал, ресторан, баар, дурсгалт газрууд эргэн нээгдэж байгаа ч шоу, концерт, хаалттай үзлэг болон хурал, хуралдаан гэх мэт томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг хараахан зөвшөөрөөгүй байна.
Лас Вегас болон тус хотын цугаа цэнгээний газрууд халдварын эсрэг олон арга хэмжээ авахаар болжээ. Тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийн, үйлчлүүлэгчдийг бие биеэсээ зай барихыг шаардан, нэг дор бөөгнөрөхгүй байхыг уриалан, тэдний халууныг заавал шалгах аж.
Түүнчлэн байгууламж дахь бүх хүн амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд давхар бүр дэх үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах гэнэ. Казиногийн хэсэгт гар угаах болон амны хаалтаа хаях тусгай цэгүүдийг суурилуулсан байна. Цэвэрлэгээний багийнхан өдрийн цагаар ч олон нийтийн хэсэг, тоглоомын төхөөрөмж, шоо зэргийн тогтмол ариутгах болно. Мөн зарим тоглоомын цэгүүдэд суудал бүрийн хооронд шилэн тусгаарлагч суулгасан аж.
Эх сурвалж: Forbes
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.