БНСУ-ын гурван усан онгоц үйлдвэрлэгч Катар улсад шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх усан онгоц барих 20 тэрбум долларын гэрээг тус улсын “Qatar Petroleum” компанитай байгуулжээ. Энэхүү салбарт БНХАУ болон БНСУ хоёр улсын хооронд өрнөж буй өрсөлдөөний хувьд энэ бол том ялалт юм.
Катарын төрийн өмчит “Qatar Petroleum” компани Өмнөд Солонгосын “Их гурав” буюу “Hyundai Heavy Industries”, “Daewoo Shipbuilding & Marine Engineering” болон “Samsung Heavy Industries” нартай өнгөрөгч даваа гарагт гэрээнд гарын үсгээ зуран, 2027 он хүртэлх хугацаанд 100 гаруй хөлөг онгоцыг хүлээн авахаар болсон байна. Энэ бол түүхэн дэх шингэрүүлсэн байгалийн хийн хөлөг онгоцны хамгийн том захиалга бөгөөд солонгосын гурван үйлдвэрлэгчийн хувьд 2027 он хүртэл бүрэн захиалгатай болсон гэсэн үг юм.
Энэхүү гэрээний талаар мэдээлэл гарсны дараа, мягмар гарагт “Hyundai Heavy”-гийн “Korea Shipbuilding & Offshore Engineering” хувьцааны үнэ зургаан хувиар өссөн бол “Daewoo Shipbuilding” болон “Samsung Heavy” компаниудын хувьцааны ханш тус тус 14 ба 18 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Reuters, Nikkei Asian Review
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо тэгвэл Солонгосыгн эдийн засаг сайхан сэргэхндээ