СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-06-05

Үхэр, хонины махны үнэ 88-255 төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10229 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12380 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 205 төгрөгөөр (1.7%), үхрийн цул махны үнэ 255 төгрөгөөр (1.7%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөгөөр худалдаалж байна.

 

Монгол төмс 0.8 хувиар өсч 989 төгрөгөөр, монгол хүрэн манжин 8.7 хувиар өсч 2998 төгрөгөөр, харин  бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.